chinggiz aitmatov dalain huvuunii alag hav tolgoi

Post on 12-Apr-2017

260 Views

Category:

Education

3 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

ДАЛАЙН ХӨВӨӨНИЙ АЛАГ ХАВ ТОЛГОЙ

Чингиз Айтматов

Хүрэн царайтай, учиргүй шовх төвөнхтэй

тэр туранхай өвгөний нүүр онц үрчгэр агаад

ялангуяа хүзүүн дээгүүр нь гүнзгий гүнзгий нугалаа хэрчлээс

тогтжээ. Үен дээгүүрээ булдруу сууж, хага хага

үсэрч сорви болсон өвгөний том гар нь

биедээ нэн ч зохицжээ. Үс буурал бараг цагаан,

хүрэн улаан нүүрт нь бор хөмсөг тун тод

харагдана. Тэр өвгөн ус гүйлэгнэсэн улаан нүдээ үргэлж онийлгоод явах нь нарны туяа ойх усны

мандлыг насаараа ширтэж сурсан

бололтой.

Кириск хүүЧийрэг бор

хацартай, нүд нь яг эцгийнх шигээ царсны боргоцой шиг хар, бат бөх, хүүхдийн цог заль төгөлдөр бас үүдэн 2 шүд нь ялгүй орсгой

Эмрайин Өтгөн бавгар хар

сахалтай, өндөр нуруутай , өргөн ханхар цээжтэй, өөртөө итгэлтэй олон таван зангүй. Кириск түүнийг бусдын адил чанга бахирч загнаж юм уу өрөвдөж өмөөрч явсныг үл мэднэ.

Мылгун Xожуул шиг

тагдгар бөөрөнхий биетэй, эрүүндээ бараг сахалгүй, зөвхөн далайн илжигний сахал адил хэдэн өрөвгөр үс гозойжээ. Хэлцэх маргах дуртай, хүнийг гомдоох гэж үгүй.

Зохиолын бэлгэдэлЭрт цагийн хүмүүс нар, сар, одон мичид улаан өнгөтэй

үзэгдэж байвал ямарваа их дайн самуун болж, хүний цус урсах нь хэмээн үздэг байжээ.Энэ зохиолд нар улаан хүрээ татаж бүдгэрэн алга болдог нь ямар нэгэн таагүй муу зүйл болохыг ёрлон бэлгэдсэн байна.

Орган өвгөн далайд гарах шөнөө амьдралдаа анх удаа унтдаггүй нь ч муу юм болохыг ёрлосон байна.

Кириск хүү зүүдэндээ Орган өвгөн, Эмрайин эцэг, Мылгун ахыгаа алдан цор ганцаар алхаж зүүдэлдэг нь мөн л тэднээсээ хагацахыг бэлгэдсэн ба зүүдэндээ Лувр нугас нисч явaхыг харсан нь ууль шувуугаар зүгээ олж гэртээ эсэн мэнд харихыг бэлгэдсэн.

Далай = АмьдралМанан=Байж болох бүхий л зовлон

Кириск далайд гарсан биш харин амьдралд хөл тавьсан. Гэвч амьдралын хар манан тэдний хүч чадал, горьдлого, хүсэл тэмүүллийг нь сорон авсан ч тэдэнд сэтгэлийн их итгэл, хэзээ ч цуцахгүй их зориг байсан юм.

Үхсэн хүн л авсныхаа тагийн өчүүхэн зайгаар орчлонг ингэж харах боловуу гэмээр нэвтэлшгүй их өтгөн манан дунд тарчлан байхдаа тэд хэзээ ч бууж өгөөгүй. Яагаад гэвэл тэд жинхэнэ эрчүүд байсан юм.

Кириск хүү хязгааргүй далайн дийлдэшгүй хүчинд Орган өвгөн, Эмрайин эцэг, Мылгун ахыгаа алдсан ч Орган өвгөний холч ухаан, эцгийнхээ агуу их тэвчээр, Мылгун ахынхаа эрэмгий зоригийг авч үлдсэн. Чухам тэр аян ирээдүйд сайн анчин болж гэр орноо тэжээх учиртай Кирискт зориулагдсан байжээ.

Кириск далайд гарах бүртээ өөрийхөө анхны аянг Орган өвгөн, Эмрайин эцэг, Мылгун ахтайгаа дурсаж явах болно.Tэр чухам анхны аянгаасаа амьдралын үнэнг хатуу мэдэрч амьдралд хөл алдахааргүй эр хүн болсон.

Тэнгисийн дээгүүр Органы салхи шуугиж, Мылгун ахын давалгаа бөмбөрөн, гэгээрэн буй тэнгэрийн хаяанд Эмрайин од гэрэлтэн байна. Кириск далайд гарсан анхны өдрөө дурсах бүртээ эр хүн болсоор байх болно.

Кириск жинхэнэ анчин, жинхэнэ хүн шиг хүн болно доо,.,

top related